Friday, December 14, 2007

“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хєрєнгє оруулалт хийнэ*

“Х НОМЫН САН” Клуб байгуулагдаад удаагvй аж. Тус клуб нь дэлхийн шилдэг ном бvтээлvvдийг монгол хэлнээ орчуулан гаргаж монголчуудынхаа оюунд хєрєнгє оруулалт хийх зорилготой аж. Мєн номныхоо орлогын тодорхой хувиар тодорхой шалгуур vзvvлэлт хангасан санхvvгийн хvндрэлтэй оюутан сурагчдын сургалтын тєлбєрийг даах зэрэг ажлуудыг хийх гэнэ. Ингээд тус клубыг vvсгэн байгуулагч Ц.Наранбаттай уулзаж цєєн хором ярилцсанаа хvргэж байна!

-Ном орчуулан гаргах болсон талаараа яриагаа эхлэвэл ямар вэ?
-Анх єєрийн хvсэл сонирхолоор *CEO ХЭРХЭН БОЛОХ ВЭ?* номыг орчуулан гаргасан маань олон хvнд таалагдаж эрэлт ихтэй цагаа олсон бvтээл болсон нь надад их урам зориг өгсөн. Дараа нь *БИ ХЭН БЭ?* номыг орчуулж гаргасан. Энэ ном маань ч бас нэлээд борлуулалт сайтай яваа. Ийнхvv ном гаргаад явж байхдаа *X НОМЫН САН* гэсэн цуврал ном гаргаж, ийм нэртэй клуб байгуулья гэсэн санаа тєрсєн. 




-“Х НОМЫН САН” клубынхаа талаар танилцуулаач?
-Энэ клуб нь залуучуудад, бид нар шиг өсєж дэвших чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүст хэрэгцээтэй бизнесийн болон хувь хүний хөгжлийн талаас нь ч хэрэгтэй тэр номнуудыг нь орчуулан гаргаад олны хүртээл болгох зорилготой. 
Мєн vvнээс гадна бас номны санхүү боломжтой болоод ирэхийн цагт ирэх 9 сарын 1-ээс эхлэн сургалтын дундаж дүнгийнхээ хувьд хамгийн их үсрэлт хийсэн оюунлаг сурах чин эрмэлзлэлтэй бидний ирvvдэй залгамж халаа болох оюутан залууст *X НОМЫН САН* клуб сургалтын тэтгэлэг үзүүлж сургалтын төлбөрийнх нь 50–100 хувийг олгож байх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 
Ер нь бол Монголчуудынхаа оюунд нь хөрөнгє оруулалт хийе гэсэн үндсэн дээр энэ клуб ажиллана гэж ойлгож болно. Энэ ч vvднээс манай клуб байгуулагдсан. 

-Yнэхээр Монголынхоо оюунд хєрєнгє оруулах гэсэн сайхан зорилготой клуб байгуулан ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр “Х НОМЫН САН” клуб цаашид ямар ажил хийх мєн ямар ном гаргах тєлєвлєгєєтэй байна даа?

-Энэ 12 сард багтаагаад *Хэлэлцээр хийх урлаг* номыг орчуулаад гаргачих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор энэ ном маань хяналтын шатандаа явж байна. Мөн Стивэн Ковэйгийн *7 ДАДАЛ НОМ* нь анх англи хэл дээр 1989 онд хэвлэгдсэн, харин *8 ДАХЬ ДАДАЛ* ном нь 2006 онд гарсан энэ ном орчуулагдаж байна. Эдгээр номнуудыг Монголчууддаа зориулаад 2007 ондоо багтаагаад гаргана гэсэн зорилго тавиад ачаалал ихтэй л ажиллаж байна даа. 

-Та эдгээр номнуудаа товчхон танилцуулаач?
-*8 ДАХЬ ДАДАЛ НОМ* нь бүтээлч байдлаас агуу байдал руу хэрхэн шилжих, зөвхөн өөрөө бүтээлч, агуу байгаад зогсохгүй хамтран ажиллаж байгаа хүмүүсээ, баг хамт олноо хэрхэн бүтээлч болгох вэ? энэ тал дээр ямар уриалга байдаг юм, ямар дуу хоолой тэдэнд хэрэгтэй байдаг тэр талаар түлхүү оруулж өгсөн. Энэ номоор дамжуулан хvн өөрийгөө дүгнэж цэгнээд өөрийн ажил хэрэгтээ хэрэгжүүлээд явах боломжтой. 

*ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГ* номын агуулга нь хэлэлцээр гэж юу юм бэ? хэлэлцээрийг хэн хийдэг юм? гэдэг тухай болон хэлэлцээрийг хэрхэн хийх ёстой, ямар ямар стратик баримтлах ёстой юм, хэлэлцээр хийгээд сууж байхдаа өөдөөс чинь хараад сууж байгаа хүмүүс дотор *за* гэж хэлэх хүн хэд байдаг, *үгүй* гэж хэлэх хүн хэд байдаг, аль эсвэл энэ хүн юу хүсээд байгаа хүн бэ? гэдэг талаас нь анхаардаг хүн хичнээн байдаг зэрэг асуултуудын хариуг энэ ном өгөх юм. Жишээлэхэд хэлэлцээр гэдэг зүйлийг тодорхойлоход, хүний хамгийн анх хийсэн хэлэлцээр хэзээ байдаг юм бэ? гэдэг асуултын хариулт. Хүн хамгийн анхныхаа хэлэлцээрийг төрөөд удаагүй байхдаа хийдэг. Яагаад гэвэл дөнгөж төрсөн хүүхэд өлсөөд мөөмөө идмээр болно тэр үед *ээж нааш ир* гэж хэлж чадахгүй учир ээжийгээ хөхүүлэх хүртэл хүүхэд чангаар уйлсанаар хүмүүний төрлийг олж төрөөд хамгийн анх хийсэн хэлэлцээр нь зуун хувь амжилттай болдог. 
Дараа дараагийн хэлэлцээр нь арай ухаан орчихсон дэлгүүр дотор явж байтал охидод хүүхэлдэй таалагддаг, хөвгүүдэд машин таалагддаг тэрийг авна гээд орилдог хашгардаг, үүнээс нь санаа зовсон ээж аав нь аваад өгчих юм бол энэ аргаар өөрийн хүссэн зүйлээ авахуулаад байж болох юм гэсэн туршлага сууна. Эсвэл ээж аав нь хатуу хүн байгаад, тvvний vйлдэлийг тоолгүй орхичихож болно. Энэ үед хүүхэд аргаа өөрчлөн ээжийгээ тэврээд *таньдаа хайртай шүү* гэж хэлээд дуртай тоглоомоо авахуулж болох юм. Иймэрхүү байдлаар хэлэлцээрийн арга хэлбэрүүд өөрчлөгдөж байдаг болохоор хэлэлцээр хүний амьдралын салшгүй нэг хэсэг гэж ойлгож болно. Энэ номыг орчуулаад хэлэлцээрт дүрэм журам байдаггүй юм байна, харин дүрэм журамгүй гээд болхи бүдүүлэг авир гарга гэсэн үг биш болохыг мэдсэн. 


- *СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай, эрэлттэй ном болж байсан. Энэ номныхоо тухай хуваалцаач?

-*СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном, номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтанд эхний 1-3 рт жагсаж байгаад худалдаалагдаад дууссан. Хэрэв хүмүүс надад дахин хэвлэх санал гаргавал номоо хэвлүүлье гэж бодож байсан юм. Тэгээд санаандгүй нэг лекц дээр МҮЭ-ийн Ерөхийлөгч Ганбаатар ах тааралдаад *Наранбатаа чиний ном хаана байна аа, чиний бэлэглэсэн номыг дүү маань булааж аваад алга болсон, дахиж худалдаж авах гээд олсонгүй* гэж хэлэхэд нь нэг ном єгєх гээд хайсан чинь єєрт маань хvртэл нэг ширхэг ч ном үлдэлгүй бүгд дууссан байсан. Тэгээд би ахиж гаргахаар шийдээд байгаа. Ганбаатар ахаас *та номны маань өмнөх үгийг нь бичиж өгч болох уу?* гэсэн санал тавихад дуртайяа зєвшєєрч маш гайхалтай өмнөх үг бичиж өгсөнөөр *СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном дахин хэвлэгдэж, “Х НОМЫН САН” Клуб үндэслэгдсэн бөгөөд хүндэтгэх шалтгаанаар Ганбаатар ахын бичсэн үг уг номын 3 дахь хэвлэлт дээр гарахаар болсон. 

-*Х НОМЫН САН* Клубт хэрхэн яаж элсэх вэ? Энэ талаар мэдээлэл єгєєч? 
-Манай *Х НОМЫН САН* Клубын хаалга элсэхийг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд гишүүнээр элсэхэд ямар нэг татвар авахгүй, харин бидэнтэй зорилго нэгтэйгээр ажиллах чин эрмэлзлэлтэй, бас дор хаяж шинээр нэг номыг тус клубын гишүүнийхээ хувьд гаргах хэрэгтэй юм. Бидэнтэй холбоо барихыг хүссэн хэн бүхэн xbooks@chinggis.com хаягаар
холбогдож болно. 

-Та бvхний Монголчуудынхаа оюунд хєрєнгє оруулалт хийж байгаа энэхvv буянтай ажил vйлсэд амжилт хvсье!

/bm/

Tuesday, December 11, 2007

Хэлэлцээр хийх урлага

Ц.НАРАНБАТ: НОМ ОРЧУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН

Энэ оны хавар би нэгэн томоохон хэмжээтэй хэлэлцээр хийсэн боловч зарим нэг туршлаггүй байдлаас болон миний хийсэн бүхэн амжилттай болж чадаагүй юм. Үүнээс үүдэн би ямар ч л байсан хэлэлцээр хийж сурьяа гэж шийдэн ном гарын авлага, тэр бүү хэл их дээд сургуулийн хичээлд ч сууя гээд хайсан боловч харамсалтай миний хайсан зүйл олдоогүй боловч өөрийн номын ах Ганбатад захисанаар дэлхийн шилдэг бизнесмэн болох Доналд Трампын баруун гарын хүн болох Жорж Россын бичсэн Трамп – хэлэлцээр хийх урлага хэмээх номыг олж авсан бөгөөд түүнийг өөрийн адил алдаж, онож яваа залууст хүргэе, мөн түүнчлэн өмнө нь хоёр ч ном орчуулан гаргаж байсныхаа хувьд “Х номын сан” клуб байгуулан хувь хүн, өрх бүл, албан байгуулагуудад хэрэгтэй тэр номыг олж орчуулан нийтийн хүртээл болгоё гэсэн бодолтойгоор “СЕО хэрхэн болох вэ” номны хоёр дахт хэвлэлтээр “Х номын сан” клубээ үндэслээд байгаа бөгөөд хамтрахыг хүссэн хэн бүхэн xbooks@chinggis.com хаягаар харилцаж болно.
Хэлэлцээр хийхэд хөдлөшгүй дүрэм журам үгүй бөгөөд хамгийн гол нь харилцааны урлаг эзэмшиж, тухайн хэлцэлийн хамгын хүнд хэсгүүдийн талаар ухаалгаар сэтгэж шийдэл олж сурах юм. Та эдгээрийг амьдралдаа хэзээ ч хэрэглэхгүй байсан ч гэсэн Доналд Трампын хэлэлцээр хийх энэ чадвар нь түүний тэрбумтан болох гол түлхүүр нь болсон юм. Та хэлэлцээрийн хүнд хэцүү талуудыг зөв харж, хамгын гол нь та илүү сайн хэлэлцээр хийгч болж чадвал миний энэ номыг бичсэн ач холбогдол гарах юм.


ХЭЛЭЛЦЭЭР ГЭЖ ЮУ ВЭ? . . . ҮНЭН ҮҮ?

Мэргэжлийн хэлэлцэгчийн тухай ойлголт өгхийн тулд бяцхан түүх энд өгүүлье.

Олон саяын хөрөнгөтөн 10 настай хоёр ихэр хүүтэй, тэдний нэг нь маш их өөдрөг үзэлтэй, нөгөө нь гутранги үзэлтэй. Тэр хэрэв би өөдрөг үзэлтэй хүүгээ жоохон ч гэсэн гутранги болгож, гутранги үзэлтэй хүүгээ бага ч гэсэн өөдрөг болгож чадвал хоёр хүү минь агуу хүмүүс болно гэж боддог байж.
Тэдний төрсөн өдөр нь болоход эцэг нь гутранги хүүдээ гялалзсан улаан, мөнгөлөг тоногтой 5,000 Ам.Долларын үнэтэй 10 хүрдтэй япон уралдааны мотоцикл аваад миний энэ бэлэгнээс 10 настай хүү яагаад ч өө олж чадахгүй гэж бодоод өөдрөг хүүгийнхээ тоглоомын өрөөн 2 хүрз адууны хомоол асгачихаж.
Маргааш өглөө нь гутранги хүүгийнхээ өрөөнд орон миний билэг чамд таалагдав уу гэхэд
Хүү: “Таалагдаж байна уу гэж үү”, “Би энийг чинь үзэн ядаж байна” та ягаад надад ийм муухай бэлэг авсан юм. Би үүнийг унаад давхиж байгаад автобустай мөргөлдөөд хамаг яс нь хуграад эмнэлэгт очвол яах юм? Хэрэв би азтай байгаад эсэн мэнд тоглоомын талбайд очлоо гэхэд надаас 2 дахин том биетэй хүүхэд намайг цохиж унагаагаад үүнийг чинь булааж аваад алга болоод өгнө. Та иймхэн зүйлийг бодож чадахгүй байна гэж үү?
“Анха би ч энэ хүүд хожигдчихлоо” гэж аав нь бодон шатаар буунгаа нөгөө хүүгээ “би хожно доо” гэж өөртөө хэлэн өрөөнд нь ортол өөдрөг хүү нь адууны баасан дунд суучихсан тал тал тийшээ чидлэн дуу аялан сууж байв.
Аав: Хүү минь чи юу хийж байнаа?
Хүү: энд ийм их морьны баас байгаа юм чинь энэ хавьд одой морь байна гэсэн үг!
Туршлагтай хэлэлцэгч богино хугцаанд нөхцөл байдалыг хяналтандаа авч чаддаг. Сайн хэлэлцэгч нөхцөл байдал ямар ч хүнд болсон үед адууны ялгадас дундаас одой морь хайж сурсан байдаг. Та шилдэг хэлэлцэгч болхыг хүсч байгаа л бол эсрэг тал чинь юуг жинхэнээсээ хүсч байгааг, тэдний хүсэл сонирхолд тохируулан юу хэлэх, юуг сөргүүлэн тавих ёстойг сурхад цаг зав гаргах хэрэгтэй. Тэд ямар зүйлгүйгээр амьдарч чадах, ямар зүйлгүйгээр амьдарч чадахгүйг мэдхийн тулд шаардлагтай бүх асуултыг асуу. Тэдний сул ба давуу талыг бүрэн мэдэх хэрэгтэй.

ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ДҮРЭМҮҮД

Эхлэхээсээ өмнө 2 асуулт асууя:

Хэлэлцээр хийхэд ямар нэгэн дүрэм байдаг уу? Зөв хариулт: “ҮГҮЙ хэлэлцээр хийхэд ямар ч дүрэм байхгүй”
Худал хэлэх, хуурах, мэхлэх зэрэг тохилдох уу? Зөв хариулт: “ТИЙМ юу ч тохиолдож болно”
Гэхдээ энэ нь таныг ичгүүр сонжуургүй бай гэсэн үг огтхон ч биш юм. Доналд Трамп хэлэлцээр хийж байгаад ямар нэгэн зүйл амалсан бол тэр хэлсэндээ л байна би ч гэсэн түүнийг нь баримтална. Хэдийгээр хэлэлцээр нь хамтын ажилгаа биш ч гэсэн хэлэлцээр хийх гэж байгаа л бол эсрэг талтайгаа сайтар итгэлцэх хэрэгтэй гэдгийг энэ номонд дахин дахин сануулах болно. Миний туршлагаар гэрээнд гарын үсэг зурагдтал оролцогч талууд ямар ч төрлийн асуулт асууж байдаг. Жишээ нь: Хэрэв эсрэг тал чинь чамаас “Энэ гэрээ таны хувьд маш чухал уу?” гэж асуухад нь “Тиймээ” гэх юм уу эелдэг хариу өгч чадахгүй бол бол эсрэг тал чинь үлэмж давуу талтай болно. “Зүгээр, би энэ ажилыг дуусгахыг хүсч байна л даа гэхдээ бүтэхгүй бол хийж гүйцээх ажил их бий” гэж хэлэх хэрэгтэй.
Аль ч спорт, тэмцээн уралдаан аль нэг талд нь давуу талыг олгодоггүй. Жишээ нь: Америкчуудын дуртай спортын нэг болох сагсан бөмбөг маш хатуу дүрэмтэй. Талбай дээр 2 талаас аль альнаас нь 9 тоглогч тоглоно, бөмбөг тоглолтонд оруулах 9 газар байна, шүүгч л аль тал бөмбөг тоглолтонд оруулах, торгох эрхтэй байна г.м хөдлөшгүй дүрэмүүдтэй. Харин хэлэлцээр бол жинхэн “Амьдралын тоглоом” энд ямар ч дүрэм, журам гэж үгүй хэрхэн тоглох, аль нь зөв, аль нь буруу болхыг тодорхойлох боломжгүй. Хэлэлцээр бол ялалтыг хэн нь ч яаж ч авч болдог харилцааны урлагын цуврал хичээл юм. Энд оролцогчид нь л зөвхөн хэн нь хожих, хожигдох эсвэл хайнцахыг мэднэ.

ХЭЛЭЛЦЭЭР БОЛ АМЬДРАЛЫН НЭГЭЭХЭН ХЭСЭГ

Ихэнх хүмүүс хэлэлцээрийг их айтар чухал том зүйл гэж буруу боддог. Үнэн хэрэгтээ хэлэлцээр бол бидний өдөр тутамын амьдралын нэгээхэн хэсэг юм. Хүн энэ хорвоод дөнгөж ирээд л хэлэлцээр хийж эхэлдэг дөнгөж төрсөн хүүхэд өлсхөөрөө эх нь түүнийг хөхүүлэх хүртэл уйлж анхныхаа хэлэлцээрийг хэнээр ч заалгаагүй байж өрөө совингоороо амжилттай хийж, үргэлжлүүлэн найз нөхөд, хөвгүүд охидтой, охид хөвгүүдтэй, эхнэр нөхрүүд харилцан, дарга цэргүүд гэх мэтээр алхам тутамдаа хэлэлцээр хийдэг. Мөн түүнчлэн байр сууц эсвэл машин худалдан авах, найзтайгаа ямар кино үзэх талаар ярилцах нь бас хэлэлцээрийн нэг төрөл. Хэлэлцээр бол зөвхөн том том гэрээ биш өдөр тутмын амьдралын тоглоом юм.
Олон хүн амжилттай хэлэлцээр хийнэ гэдэг нь өөрийнхөө хүрч чадах хамгын сайн үр дүнд хүрэх гэж ойлгодог. Доналд Трампын хэлэлцээр хийхдээ гаргасан үйл хөдлөл, хэлсэн үг болгон нь эсрэг талынхаа хэлэлцэгчийг маш их сэтгэл хангалуун болгодог. Хэлэлцээрийн уур амьсгалыг эерэг нөхөрсөг болгох нь хэлэлцээрийг дуусгах, ялах, хэн нэгний өгхийг хүсээгүй зүйлийг авхаас илүү чухал байдаг.
Трампын хүний дотоод сэтгэлийг ойлгох чадвар нь түүнийг агуу хэлэлцэгч болгосон. Хүмүүс юу бодож, тэдний сэтгэлийг юу хөдөлгөж чадхыг өөрийнх нь санааг яавал дэмжихийг тэр мэддэг учир хүмүүсийг чөлөөтэй сэтгэхэд нь саад болж байгаа тэр зүйлийг нь харж тэрнээс хэрхэн чөлөөлхийг мэддэг.
Бид мөн хүмүүсийг урамшуулах хамгын гол арга нь мөнгөн урамшуулал яав ч биш гэдгийг мэддэг харин үүний оронд өөртөө итгэх итгэлийг нь өдөөж, өөрийн мэдлэг оюундаа найдах найдварыг нь сэргээх нь хамгын чухал. Ийм ч учираас Трамп өөрийн мөнгөний картыг хэлэлцээртээ тэр бүр ашигладаггүй. Доналд хүний сэтгэлийг татах онцгой чадвартай бөгөөл үүнийгээ маш сайн ашигладаг. Зөв үгийг зөв цагт нь хэрэглэх нь хамгын их санал зөрөлдөөнтэй хэлэлцээрийг ч хамгын сайн ойлголцсон хэлэлцээр болгож чаддаг гэдгийн Трамп маш сайн мэддэг. Хэлэлцээр хийх онцгой чадвар нь бух шиг зөрүүд эрийг ч зөвшөөрүүлж чаддаг.

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Хэлэлцээр бол бидний бусадтай харилцах харилцааны хамгын анхны хэлбэр бөгөөд сайн хэлэлцэгч болхын тулд хэлэлцээр хийнэ гэдэг нь хоёр хүн үнэ наймаалцахаас хамаагүй нарийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэлэлцээр бол бид юу хүсч байгаа, бидний шаардлага юу болох, эсрэг талаасаа юу хүлээж байгаагаа илэрхийлж байгаа бүх хэлбэр юм-мөн түүнчлэн бусдийн хүсэл, шаардлага, хүлээлт. Хэл бол харилцааны хамгын том зэвсэг боловч сайн хэлэлцээр зөв хэл ярианаас илүү зүйлийг шаарддаг. Энэ нь өөрийн хүсэл шаардлагыг маш уран нарийнаар болон тийм ч соёлтой бус хэлбэрээр ч илэрхийлэн ойлгуулах юм.
Бид ихэвчлэн хэлэлцээрийн үйл явц нь хэн нэгэнтэй хүссэн үр дүндээ хүрхийн тулд ярих, сонсох, мэтгэлзэх зэргээр хязгаарлагдана гэж боддог тал бий. Гэвч хэлэлцээрийн үе шатууд аман бус маш олон хэлбэрээр явагдаж байдгыг ойлгох хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн урдчилан хэлэлгүйгээр товолсон цагаасаа хоцрох юмуу ирэхгүй байвал энэ нь хэлэлцээрийн нэг үе шат явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Заримдаа хүмүүс ямар нэг тодорхой шалтгаангүйгээр утсаа авахгүй, уулзалтаа дуусгалгүй гарах, товолсон уулзалтыг цуцлах зэрэг нь хэлэлцээрийн ямар нэгэн тактик эсвэл өөр ямар нэг зүйл ч байж болох юм. Ер нь бол чи хэн нэгнээс ямар нэг зүйл хүсэх, хэн нэгэн нь хүсч байгаа илэрхийлж л байгаа бол энэ нь хэлэлцээр юм.

Хэлэлцээр болгон араасаа ялалт ба буултыг дагуулдаг

Амьдралын нэг чухал үнэн бол бид ямагт өөрийн хүссэн болгоныг авч чаддаггүй. Нью-Иоркын их сургуульд хичээл зааж байхдаа оюутанууддаа Хэлэлцээр бол тодорхой төвшиний буулт хийж оронд нь өөрийн хүсч буй үр дүндээ хүрэх явдал юм хэмээн хэлж байсан.
Хүн болгон хэлэлцээр хийхдээ өөрөө юу хүсч байгаагаа мэддэг боловч тэр болгон хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй учир нь тэд юун дээр буулт хийхээ төдийлөн сайн мэддэггүй.
Жишээ: Хэрэв би машины худалдаачин дээр очоод надад дээт тал нь нээгддэг дөрвөн дугуй нь мааждаг спорт загварын машин хэрэгтэй байна гэж хэлбэл надад хамгын сүүлийн үеийн загварыг үзүүлнэ. –Ох энэ яг миний хүссэн загвар байна гэж хэлхэд худалдаачин “Тиймээ энд таны хэлсэн бүхэн энд орсон байгаа үнэ нь 36,000$”. Би худалдаачинд 36,000$ зарцуулах боломжгүй байгаагаа хэлхэд худалдаачин энэ хажуу талых нь 25,000$-ийн үнэтэй гэхдээ таны хүсч байсан зарим үзүүлэлт энд байхгүй, таны хувьд аль үзүүлэлт нь чухал вэ? Гэснээр би өөрийн хүсч байснаасаа бага зэрэг буулт хийнэ... би өөрийн хүсч байсныгаа авч чадаагүй зарим нэг буулт хийснээр өөртөө чухал үзүүлэлт бүхий машин авна. Амьдралдаа хийж байгаа үйлдэл ч бай, хэлэлцээр ч бай юм бүхэнд нэмэх эсвэл хасах-ийн аль нэгийг сонгохдоо нэмэх, хасахаа жигнэж байгаадаа арай илүү нэмэх бүхий тэр шийдвэрийг гаргана. Мэдээж ингэж шийдвэр гаргахад баримт нотолгоо, итгэл үнэмшил, найдвар тасрах зэрэг бүгд хэрэгтэй.
Хэлэлцээр хийх хамгын чухал үе нь өөрийнхөө тухай болон эсрэг талынхаа тухай мэдээлэл цуглуулж түүнийг ялгаж салгах байдаг. Энэ нь хайрцаган дээрх зургыг нь харахгүйгээр хичнээн хэсэгт хуваагдсаныг нь мэдэхгүйгээр ямар нэг эмх цэгцгүй зүсэгдсэн эвлүүлдэг зураг эвлүүлэхтэй адил байдаг. Боломжгүй юу гэвэл Үгүй, Хэцүү юу гэвэл Тийм. Хэлэлцээр хүнээс таван мэдрэмжээс илүүтэйгээр оюуны чадвараа дайчилхыг шаарддаг. Хэлэлцээрийн эхлэл нь яг л ямар нэгэн тодорхой газарын зураггүй, танд байгаа бүх заавар зөвлөмжүүд нь ямар ч баталгаатай биш үед аянд гарахтай адил. Учир нь хүмүүс мэдээлэлээ алдвал энэ нь өөрсдийн хэлэлцээрийн зорилгод сөргөөр нөлөөлнө гэж үзсэн бол хэзээ ч үнэн зөв мэдээлэлийг бусдад өгдөггүй.

Энэ ном тун удахгүй худалдаанд гарах болно.

Thursday, October 18, 2007

Ємнєд хєршєє vнэн нэрээр нь нэрлэе

Жараад оны дундуур Алтай хотод баахан хятад барилгачид ажилладаг тэднийг жунгаа нар цуварч явна гэдэг сэн.
1949 онд Мао Цзе Дуны коммунистууд Чан Кай Шийн гоминдан намыг ялж Жунго улсыг тунхаглахад манайхан бодлогогvйгээсээ БНХАУ буюу Хятад улс гээд нэрлэчихжээ. Жун го гэдэг нэрийг орчуулаад хятад болсон юм биш.
Энэ нь Кунзын Жуньон буюу дундыг баримтлах зарчим, тариалан тєвийн vзлийг тусгасан Жун-дундад Го-улс гэсэн утга бололтой. Тvvнийг нь манаЙ эгэл жирийн хvмvvс жунгаа гэж дууддаг асанж. Тvvх сєхвєєс овог мэргэд маань Нанхиад хэмээн нэрлэсэн байдаг. Уг vг нь тэр vндэстний хэлээр Наньцзы буюу ємнєд нутгийнхан гэсэн утга бєгєєд зориуд Нанхиад хэмээн монгол дуудлагаар тvvхчилжээ. Ухаант сэцлэгчдийн нэгэн А.Амар гуай "Монголын тvvх"-дээ энэ нэрийг хуудас бvрийдээ заасан буй. Учир юун хэмээвээс Хитад (хятад) гэдэг нь Монголчууд бєгєєд ийм овогтон Дундговь, Завхан, Хєвсгєл зэрэг олон аймагт буй бєгєєд шар хитад овогтон миний нутаг Алтайн Дэлгэр суманд байх жишээтэй тvгээмэл тархсан туvхтэй юм байна.

Энэхvv Хитад гэдэгт Найман Хэрээд, Тайчууд, Шивэй, Урианхай, Мэргид, Татар, ЭлжиТэн, Жалайр, Монгол зэрэг олон аймгууд ч хамаарах бєгєєд учир нь тэд VIII-X зууны vеийн бидний євєг хятан /кидан/ гvрнийг бvрдvvлж байсан билээ. Бас Дундад азид ноёрхлоо тогтоож (1131-1212 он) асан Хар Хятан гvрнийг vндэслэгч нь Авууж хааны найм дугаар vеийн ач Елюй Даши тvvнийгдагасан кидан тvмэн билээ. Энэхvv Нанхиадыг хааж байсан хятан /д/ нарыг цаана нь буй тэс єєр хэл соёлтой vндэстэн Цин, Хан, Тан, Сvн... зэрэгтэй хутгасан нь зээр гэхийг бєєр гэсэнтэй адил аж. Хятануудын олон тоо нь Хятад болно. "Монгол хэлтнvvдийн найман мянган оны тvvхийн мєрдєлт" (Зохиогч Чандмана, Тэнгис) гэдэг номыг сєхвєєс дэлхийн тvvхийн эцэг Грекийн суутан Геродоти "Дэлхийн тvvхдээ хитад гэх олон тооны нэрээр тэмдэглэж (Латин галиг) "Тэд урт дээлтэй уравсан хошуутай гуталтай... эсгий гэртэй... моринд эрэмхэй... мал адгуулан нvvдэллэж..." амьдардаг гэсэн бол христосын "Эртний номд"-д бас хитад гэж тєв азийн дvрвэсэн нvvдэлчдийг дээрх байдлаар дурдан дэлхийд алдаршуулжээ. Ямар ч гэсэн хитад гэж гаапуу vvрсэн шаахай ємссєн хvмvvс биш ажээ.

Эртний гурван их соёлын нэгийг хитадууд бvтээсэн гэдэг нь Хан, Хуася нар биш аж. Урт удаан тvvхэн хугацааны турш тєв азиас vvдэлтэи эри скифт Шvмэр, Хvннv нар варварууд нэрээр Грек, Ром хvрч чинагш тvvхээ мандуулсныг Хуася гэж тэмдэглээгvй хятад гэсэн байна. Дарьт буу, цаас, цай зэргийг нанхиадууд биш Кидан нар тvгээжээ. Сvн улсын тэмдэглэлд "Киданы болд дэлхийд тэргvvнд орно" гэсэн бол 1076 оны 6 сарын 10-нд Хэлvн мужийн цэргийн тєлєєлєгч Нанхиадын эзэн хаанд" Киданы эзэн хаан... цэргийн vзлэг хийхдээ галт сум гээчийг туршин шалгав" гэж мэдээлсэн зэрэг олон сурвалж байдаг аж. Гэтэл Кидан... Хятад китай нэрийг бид буруу ташуурдаж. Тvvнийг нь Нанхиад гэж дэлхий эндvvрч євєг дээдсийн маань тvvх гавъяаг Жунго хэмээн ухаарсаэр бус уу. Тэр байтугай баруунд Чайна гэж нэршсэн нь цай бєгєєд энэ ч киданы тvгээл соёл байж. Цайх, цайлган, цайлах, цайвар гэх цагаан байх утга нь ургамал хандлаж сvvгээр сvлж хэрэглэх цагаан идээний дээд юм.

Нанхиадын хэлэнд цай гэх язгуур vндэс байдаггvй харин жинхэнэ эхээрээ кvтv гэсэн ойлголт хэллэг байдаг гэж хэл мэдэх учир гадарлах євєрлєгч эрдэмтний vгийг сонссон билээ. Европт цай дэлгэрсэн нь Алтан гэгээн хаан (1507-1582 он) Оросын хаанд цай бэлэглэснээр баруунш тvгсэн хэмээдэг. 1313 оны "Арван буянт номын цагаан тvvх"-д "Уухын дээд цай" гэсэн бол XIII зуунд П. Карпино, Г.Рубрук нар хоол цайныхаа дээж зоригийг єргєдєг талаар бичсэн. Нvvдэлчид нийтийн тооллын ємнє ч (НТЄ) цай хэрэглэж байсныг Нанхиад нар сонирхон тэмдэглэснийг "Эсгий туургатны тvvх" (II боть ЄМ 1993) номд тэмдэглэсэн нь буй. Юутай ч цай бол Монголчуудын идээ ундааны дээд дээж мєн бєгєєд эртнээс ёс хvндлэл тєгєлдєр билээ. Иймд Хятад гэж хєршєє нэрлэснээр эцэг дээдсийнхээ тvvх соёлыг нанхиадуудад алдсаар тvvх гажуудсаар бус уу гэж бодогдоно.
Євєрлєгч нар хятад гэсэнгvй Думдад улс гэж орчуулж эрт vеийг нь Нанхиад гэнэ. Иймд БНЖАУ (Жунго) эсвэл БННАУ (Нанхиад) хэмээн нэрлэвээс зохилтой агаад албан ёсны нэр тvvх нь ч ийм бус уу. Бидний будлиулсан Хятад гэдэг энэ нэрнээс болж их тvvх маань самуураад байна.

Тvvхч, зохиолч Н.НАГААНБУУ
(дугаар 251/2699)
Зууны мэдээ сонин

Thursday, October 11, 2007

Ярилцлага

“Би хэн бэ” ном уншигчдад хvрээд удаагvй ч гэсэн эрэлт ихтэй ном болоод байгаа юм. Єєрийгєє таних, бусдад илэрхийлэх зууч гэж хэлж болох энэхvv номыг оруулан Монгол уншигчдад хvргэсэн Ц.Наранбаттай уулзаж ярилцсан юм.

Юуны тvрvvнд номоо танилцуулахгvй юу?
- "Ном бол ертєнцийг харах цонх" гэдэг. Тэгвэл миний орчуулсан энэхvv номоор та єєрийгєє бас хамгийн ойр дотны хэн нэгэнг харах боломжтой юм. Маш олон асуултнаас энэхvv ном маань бvрдэж байгаа бєгєєд тухайн асуултанд хариулт єгєх журмаар та явах юм. Асуултыг уншмагч толгойд тань орж ирсэн хамгийн эхний бодол зєв хариулт болох юм. Хэрэв та асуултанд бодож хариулах юм бол та биш харин таны дотор орших бас нэгэн єєр хvн таныг тодорхойлох юм. Тэр хvн ямар ч байж болно шvv дээ. Одоогоос хэдэн сарын ємнє алдарт жvжигчин Чики Чан бас "Би хэн бэ" гэсэн ном гаргаж тэр нь манайд ч гэсэн худалдагдаж байсан.

Хvмvvс нэрнээс нь хараад адилхан ойлгоод байх шиг?

Чики Чаны зохиол бол зєвхєн єєрийнх нь амьдралыг хэрхэн хувьч єєрчлєгдєж єнєєдрийн єндєрлєгт хvрсэн тухай єгvvлсэн байдаг. Харин орчуулагын ном маань бол худалдан авсан хvн бvр єєрийн тухай номыг цогцлоох боломжтой юм. Єнєєдєр энэ номыг худалдан аваад бєглєєд vз. Дараа нь хэдэн жилийн дараа магадгvй хэдэн сарын дараа дахин нэгийг бєглєєд vз. Энэ хооронд цаг хугацаа єнгєрдєгєєрєє єнгєрсєн байх бєгєєд таны хувьд юу хувьч єєрчлєгдсєн, юу нь ахиц дэвшилтэй байсан байна. Аль мєрєєдєлдєє хvрч, алийг нь биелvvлэх гээд чадаагvй яваад байгааг эргэн харах боломж нээгдэх болно. Алдаж унасан алхам байсан бол дахин энэ номыг бєглєн vзэхдээ зассан, сайжирсан байх боломж гарч ирэх юм. Энэ бvхнээс л амжилт эхэлдэг. Ямар нэгэн хvний дурсамж гэхээр фото зураг, сvvлийн vед дvрс бичлэг л vлддэг болсон. Гэвч энэ бvхэн тухайн хvнийг гадаад байдлаар нь л олонд таниулах бєгєєд дотоод сэтгэлдээ юу хvсч, юуг эрэгцvvлж явж байсан тухай хэн ч мэдэхгvй л єнгєрнє. Ургийн бичгийн манайхан хєтєлж vр хvvхдvvддээ vлдээх хvсэлтэй болсон тэгвэл энэ номыг таван мянган тєгрєгєєр аваад бєглєєд vр хvvхэддээ уншуул л даа. "аав нь 21 насандаа ийм байр суурьтай байсан", "мєрєєдлийн хувьд байр машин хvсч байж" гээд vр хvvхэддээ хэлэх vгтэй сууна.

Тэгэхээр бvх насны хvмvvст зориулагдсан гэж хэлж болох нь ээ?
Яг vнэн. Тэгэж хэлж болно. Миний бодлоор залуу хосууд бие биедээ дурсгавал хамгийн эрхэм бэлэг болох болно. Учир нь дотоод сэтгэлийг гvнд нь ямар нууц байгаа, цаашид ямар тэмvvлэлтэй байгаа, юунд дуртай гээд бvхий л зvйл багтаж байгаа болохоор бие биенээ таних бvрэн боломж, хамгийн халуун дотно харилцааг vvсгэхэд энэ ном туслах болно. Єєрийн амьдрал, єєрийгєє тэр чигээр нь байгаагаараа дэлгэн харуулах нь гvн хvндэтгэл.

Анх энэ ном орчуулах санааг хэн гаргасан бэ?
- Энэ ном Филиф Кээлийн зохиол бєгєєд анх АНУ-д хэвлэгдэн гарч байсан юм билээ. Харин надад Ганбат гээд миний хvндэлдэг ах байдаг юм. Бид хоёр сардаа уулзан шинэ гарсан ном, зохиолын талаар ярилцдаг юм. Нэг ёсны хоёр хvний клубтэй гэсэн vг. Тэгээд саяханы нэг єдєр АНУ-аас ирсэн гээд хамт уулзаж байх зуур надад хэд хэдэн шинэ ном авч ирж єгсєн. Тэр ном дунд энэхvv "Би хэн бэ" ном маань байсан. Тэгээд уншиж vзээд орчуулах санаа тєрсєн. Єнєєдєр дэлхийн ямар ч улс гvрнээс АНУ яагаад ч юм давуу тал олонтой байдаг. Vvний нууц нь энэ номонд оршиж байгаа мэт. Бидний мэдэх зvйр vг байдаг даа. Биеэ засаад гэрээ зас гэдэг шиг. АНУ-ийн хvн нэг бvр єєрийн гэсэн vзэл баримтлал, хєгжлийн тєлєєх бодлогтой болохоор дэлхийд тухайн улс тэргvvлж байсан. Энэ хувь хvний тєлєвшил мєрєєдлийн нэг хэлбэрийг олох нь энэ номонд багтсан асуултууд байсан юм. Тэгээд бидний vеийн залуус, хойч vеийн хvvхэд багачууд маань яагаад сайхан амьдарч болохгvй гэж бодоод орчуулж эхэлсэн.

Энэ номонд орсон асуултаас хамгийн их юм бодогдуулсан асуулт нь юу байсан бол?
- Олон асуулт бодролд хvргэж байсан. Харин тэндээс "Єєртєє хамгийн сvvлд хэзээ худлаа ярьсан бэ?" гэсэн асуулт нь хамгийн их зvйлийг ойлгуулж єгсєн. Миний хувьд нэг орой амрах гээд гэртээ хэвтэж байлаа. Цаг шєнийн 23 цаг болчихсон. Хийх ёстой ажил ширээн дээр намайг хvлээсээр. Харин би тэр vед "за за єглєє 05 цагт босоод хийчихье" гэвч єглєє нь би 7 єнгєрч байхад нь сая нэг орноосоо бослоо. Энэ бол хэдийгээр энгийн зvйл боловч би єєрийгєє хуурсан хэрэг юм. Хvнд худлаа хэлэхдээ бид юман чинээ боддоггvй. Хvнийг хуурч болно. Харин єєрийгєє хуурахгvй байя гэж бодсон. Гэхдээ єєрийгєє хуурахгvй байгаад vзээрэй тэр цагт та хvнийг ч гэсэн хуурахгvй байж чадах юм гэдгийг ойлгосон доо.

Жаран насандаа та юу хийж байх бол?
- Єєрийн гэсэн байр суурьтай болсон байна. Тавин нас гараад ном бичих, харин жар хvрээд их сургуульд багшлаж байна.

Сvvлийн vед ямар бvтээл дээр ажиллаж байгаа вэ?
- Одоо "Хэлэлцээр хийх" тухай нэгэн номыг уншигчдад хvрэхээр зэхэж байна. Хvн бvр байнга хэлэлцээр хийдэг. Гэвч бид бодохдоо ажилд ороход, компани байгууллахад л хийгддэг зvйл мэт санадаг. Таны хувьд хэлэлцээр хийсэн vеэ санавал хэзээ бэ? - миний хувьд тєрєєд удаагvй байхдаа ээжтэйгээ, гэр бvлийнхэнтэйгээ хэлэлцээр хийсэн байх./сур инээв/ Харин миний хувьд ээжтэйгээ анхны хэлэлцээрийг 100 хувийн амжилттай гvйцэтгэсэн. Єнєєдєр номын худалдаанд олон янзын ном байдаг. Гэвч хэлэлцээр хэрхэн хийх тухай гарын авалга байдаггvй. Их сургуульд ч заадаггvй. Урлагийнхан ч бай, удирлагууд ч бай єдєр бvр хэлэлцээрт ордог. Тийм учраас энэ талаар би судалж, уншиж, орчуулж байна. Ирэх есєн сард нээлтийн нь хийх тєлєвлєгєєтэй ажиллаж байна даа.

Эцэст нь хэлэх vг байна уу?
- Тэгэхээр амжилтанд хvрэхийн тулд хvн єєрийгєє таних хэрэгтэй. Нэгдvгээрт єєрийгєє таних, хоёрдугаарт хайртай хvнээ таних, гуравт удам угсаагаа мэдэх, дєрєвт хоёр дахь номоо бєглєж байхдаа єєрийгєє дvгнэж цэгнэх. Энэ ном нь уншигч авхайг урагш нэг биш харин гурав алхахад туслах юм. Би эрч хvчтэй цагтаа ажлаа зохицуулж, алдсан газраа дахин алдахгvй байх явдал юм. Дараагаар нь хайртай хvнээ таних, тэр бvсгvй, залуу чинь чамайг ойлгоод ирэх цагт халамжилж эхэлнэ. Удам угсаагаа таних гэдэг нь миний аав, ээж ийм хvн байж гэж таны vр хvvхэд мэдэх болно. Єдєр нь хишгэсэн мєрєє орой нь эргэж харах нь чухал. Харин тэр бvр бид харж чаддаггvй. Харин энэ номоор дамжуулан бид ємнєх замаа гэрэлтэйгээр харж, ирэх ирээдvйн тєлєє амжилттайгаар алхаж чадна.

Баярлалаа

Т. Од /olloo mn/

Хэрхэн “СЕО” болох вэ?

Хамгийн сайн бизнесийн сургуулийн шилдэг “Мaster of Вusiness Аdministration” (”Бизнесийн Удирдахуйн Ухааны Мастер”) ч гэсэн энэхvv “Хэрхэн “СЕО” болох вэ?” хэмээх номноос єєрт нь зайлшгvй хэрэг болох тэр зєвлємжvvдийг олж авах болно.

ЖОН КУЕЛЧ (Харвардын Бизнесийн Их Сургуулийн Проффессор бєгєєд Захирлуудын Зєвлєлийн Дарга)

Сvvлийн жилvvдэд, томоохон компаниуд нь “СЕО” /Chief Executive Officer/ буюу Ерєнхий Захиралаар ажиллаж, тухайн пvvс компани, байгууллагыг гvйцэтгэх удирдлагаар хангах vvрэг бvхий хvнд маш их анхаарал хандуулдаг болжээ.

Єндєр цалин, “СЕО”-ийн ажил нь олонд тєдийлєн танигдаагvй дээд тvвшний авьяслаг менежерvvдийг олон улсын бизнесийн манлайлагч, алдар цуутай хvмvvсийн хэмжээнд тvргэн аваачдаг.

Тэд яаж ийм их азтай байгаа тухай, тэдний амжилтын нууц юундаа байгааг сонирхсон Шинэхэн тєгсєгчид болон ажилчид “би яаж бvхний тэргvvнд очих вэ?” , “хэрхэн “СЕО” болох вэ?” гэсэн асуултыг байнга єєртєє тавьдаг.

Энэ ном vндсэндээ эдгээрийн хариултыг єгєхєд чиглэгдсэн юм.

Зєвлєх Жеффри Фокс, энэхvv “ХЭРХЭН “СЕО” БОЛОХ ВЭ?” хэмээх номондоо “СЕО“ буюу Ерєнхий Захирал болохыг хvссэн бvх vеийнхэн болоод єнєєдрийн бизнесийн ертєнцєд амжилт олж, ахиж дэвшихийг хvссэн хэн бvхний гарын авлага болохуйц vзэл санаа, зарчмуудыг тод томруун тусгаж єгсєн байна.

Уг номны далан таван дvрэм нь тус бvрдээ мєрдлєг болговол зохих vйл хєдлєл, ажил мэргэжилдээ єсєж дэвшихэд хэрэгэцээтэй зан чанар, бизнест хориотой дvрэм журмыг тусгайлан, бvр нэг бvрчлэн дурджээ.

Хэзээд, хэзээ ч бvv гэсэн vгнvvдийг ихээр хэрэглэсэн эдгээр ухаалаг, утга тєгєлдєр бизнесийн зєвлєгєєнvvд нь таны ажил мэргэжил, албан тушаал єгсєх замд дахин дахин хэрэглэгдэх болно.

Энэ номыг, зєвхєн уншигч авхайн сонирхлыг татах гэсэн ичгvvр сонжуураа алдсан ном гэж бvv бодоорой.

Удирдагч хvнд зайлшгvй байх алсын хараа, тэсвэр тэвчээр, шулуун шудрага байдал, удирдах, зэрэг дэв ойролцоо албан тушаалтан болон єєрийгєє мєн vе тэнгийнхнийгээ хэрхэн хvндлэн харьцах тєлєвшлийг єєртєє бий болгоход “ХЭРХЭН “СЕО” БОЛОХ ВЭ?” номонд дурдсан зоримог зєвлєгєє зєвлємж танд тус болно.

Оргил єєд тэмvvлсэн хэн бvхний зайлшгvй мєрдєх арга замыг энгийн, тодорхой аргаар зєвлєсєн Жеффри Фокс хэмээх энэхvv эрхэмд албан тушаалын шатаар єрсєлдєн єгсєхийг зорьж буй хэн ч болов талархах нь гарцаагvй юм.

ЖЕФФРИ Ж. ФОКС нь Коннектикут мужийн Эйвон хот дахь тэргvvн зэргийн маркетингийн чиглэлээр зєвлєх компани болох “Fox & Co., Inc”-ийг vvсгэн байгуулагч нэгэн бєгєєд тус компани нь жар гаруй компанид маркетингийн зєвлєгєє єгч бизнесийн салбарт тэнцвэржvvлэгчийн vvрэг гvйцэтгэсэн байдаг. Мєн Жеффри Фоксийн хичээл нь “Харвардын Бизнесийн Сургууль”-ийн хамгийн єндєр vнэлгээтэй 100 сонгон суралцах хичээлийн нэг болсон нь тvvний гардан заадаг маркетингийн хичээл нь дэлхийн хэмжээнд vнэлэгдэж байгаагийн илрэл юм. Тэрээр “Харвардын Бизнесийн Сургууль”-д “МВА” – “Бизнесийн Удирдахуйн Ухааны Магистр”-ийн зэрэг хамгаалсан бєгєєд одоо Коннектикут мужид ажиллаж амьдарч байгаа болно.

ЯАГААД ЭНЭ НОМЫГ ЗААВАЛ УНШИХ ЁСТОЙ ВЭ?

Та энэ номыг худалдан авсан бол та амбицтай (єєрийгєє vнэлэх vнэлэмж сайтай) гэсэн vг, харин хэн нэг нь танд энэ номыг бэлэглэсэн бол тэр хvн таныг амбицтай гэж боддог.

Амбицтай байх нь єєртєє шаардлага тавьж, єєртєє тусалж, бусдаас єєрийгєє тодотгож, мэргэжилдээ єсч, илvv амжилт дvvрэн байх, байгууллагын Ерєнхий Захирал /CEO – Chief Executive Officer/ болох vндэс юм.

CEO нь байгуулагын ирээдvй болон хувь тавилантай салшгvй холбоотой байдаг. CEO нь Сургуулийн захирал, Удирдах Зєвлєлийн гишvvн, Армийн генерал, Тэргvvн хамба, Хатан хаан, Армийн дарга гэсэн тушаалтай байдаг ч CEO бол дарга гэсэн vг ээ.

Хэрэв та дарга болохыг хvсч байгаа бол энэ ном танд туслах болно.

Энэ номонд CEO болоход хэрэг болох ажлын дадал зуршил, цагийн хуваарилалт, єрсєлдєгчид, хувь хvний чанар, онцгой чадвар г.м зарим гол чухал гэж тооцож болох чанаруудыг дурьдан орууллаа.

Ажлын дадал зуршлаа сайжруулах, цагаа зєв хуваарилах, єрсєлдєгчдєє давж гарах, єєрийн онцгой чадвараа ашиглах, хєгжvvлэхэд энэ ном туслана.

Энэ номонд мэргэжилдээ єсєж дэвшихийг хvссэн хэн бvхэнд тустай зєвлємж зєвлєгєєг багтаалаа.

Номны зєвлємжvvд нь байгууллагын єдєр тутмын амьдрал болон ажил хэрэг дээр батлагдсан бєгєєд аль ч их сургуулийн МВА /Бизнесийн Удирдлагын Магистр/–ийн хєтєлбєрт ороогvй.

Мєн уншиж ойлгох, хэрэгжvvлэхэд аль болох хялбараар бичлээ.

Ихэнх зєвлємжvvдийн эхэнд дагаж мєрдвєл зохих дvрэм журамаас орууллаа.

Учир нь номонд бичсэн зvйлс нь асуудлыг шийдэх нэг гарц л болохоос, заавал мєрдєх ёстой хууль бас биш юм.

Тvvнчлэн номны маань зорилго нь таныг ажил мэргэжил, албан тушаал єгсєхєд тань туслахад чиглэгдсэн бєгєєд хувь хvнийхээ хувьд хэрэгжvvлбэл зохих зєвлєгєє сургамжуудыг мєн багтаасан болно.

Корпорацийн Ерєнхийлєгч эсвэл СЕО болох хамгийн найдвартай гарц бол єєр компани худалдан авах vгvй бол шинэ бизнес эхлэх юм.

Та томоохон компанид ажиллаж албан тушаал єгсєхєд чинь энэ ном тус болохоос гадна хувийн бизнестээ амжилт олоход чинь гарцаагvй туслана.

Ингээд та бvхэнд номны хэсгээс сонирхуулая ...

АХИУ МЄНГЄ АМЛАЖ БУЙ АЖЛЫГ Л БАЙНГА СОНГО . . .

Та банк, зар сурталчилгааны байгууллага, vйлдвэр vйлчилгээ, ер нь аль ч салбарт ажиллахаар шийдсэн бай хамаагvй, хамгийн их цалин мєнгє амлаж байгаа байгууллага, пvvс компанид л ажилд ороорой.

Хэрэв ямар салбарт ажиллахаа шийдээгvй бол хамгийн их мєнгє олох салбарыг л эхэлж сонго.

Ажил хєдєлмєр эрхэлж байгаа бол аль нь ихийг амлаж байна, аль нь ирээдvй сайтай байна тийшээ шилжих, дэвших хєдєлгєєн хий.

Vргэлж урагшаа... vргэлж тэмvvлэлтэйгээр...

ТА ЯАГААД АХИУ ЦАЛИН, МЄНГЄНИЙ ТЄЛЄЄ ЯВАХ ЁСТОЙ ВЭ? ГЭВЭЛ:


Нэг – Бvх тєрлийн шагнал, урамшуулал, хангамж нь цалингийн хэмжээн дээр vндэслэгддэг байна. Корпорациас бvх ажилтан ажилчиддаа ноогдол ашиг 10 хувиар тооцон єгч байхад 22,000 долларын цалинтай хvн 20,000 долларын цалинтай хvнээс 2000 доллар илvv авна.

Хоёр – Илvv цалин єгдєг хvндээ компанийн дээд удирдлагууд бусдаас илvv анхаарал тавьж байдаг.

Гурав – Та бусдаас илvv цалинтай байна гэдэг нь компани танаас ажил хєдєлмєрийн илvv их vр дvн хvлээж байна гэсэн vг. Энэ нь танд бусдаас илvv их найдлага хvлээлгэж, илvv боломж олгож, асуудлыг шийдэх илvv их эрх мэдэл єгснєєр таны амжилт руу єгсєх боломжийг илvv нээлттэй болгож байгаа юм.

Дєрєв – 50,000 долларын цалинтай ажилд хэн нэгнийг томилохдоо 30,000 болон 40,000 долларын цалинтай 2 хvнээс сонголт хийх болоход илvv их цалин єгдєг хvнээ л сонгодог. Учир нь хямд хvнийг дэвшvvлснээс vнэтэй хvнийг дэвшvvлэх нь тухайн корпорацийн хувьд илvv тохиромжтой, хамаагvй дээр сонголт байдаг.

Эцэст нь энгийнээр хэлэхэд ажил хэрэгч хvн та бvхний хувьä мєнгє бол амжилтын vзvvлэлт юм. Иймд та хэдий чинээ их мєнгє, орлого олж байна, тэр хэмжээгээр vр дvнтэй ажиллаж, сайн амжилт vзvvлж байна гэсэн vг.

ЄЄРИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ОЛЖ, ЄЄРИЙН ХАРИЛЦАГЧАА БОЛГО

Хvн болгон л хэрэглэгчийг компанийн амин судас гэдгийг нь мэддэг, бvгдээрээ л “Хэрэглэгч бол ХААН”, “Бид хэрэглэгчдийн тєлєє ажилладаг”, “Хэрэглэгч бол жинхэнэ БОСС” гэдэг боловч маш цєєн хvн vvнд vнэн сэтгэлээсээ итгэж ажлынхаа зорилго болгон ажилладаг.

Томоохон компанийн дээд удирдлагууд компанидаа бvтцийн єєрчлєлт хийж, ажлын байрны цомхотгол хийснээ хаацайлж “Тэд єєрсдийгєє хэрэглэгчидтэйгээ 2-3 шатлалаар ойр байдаг” гэцгээдэг. Энэ маш буруу ойлголт. Корпорацийн аливаа нэг ажилтан болон хэрэглэгчийн хооронд ямар ч зай, саад байх ёсгvй.

Яагаад маш цєєн хvн хэрэглэгчдийг шинээр олж, тэднийг єєртєє татаж чаддагийн шалтгаан нь: а) тэдэнтэй харилцахад хvнд байдаг б) учир нь тэд борлуулагчдыг загнах, в) тэднийг эсэргvvцэж, ихийг шаардах г) тэдний бvх хэрэгцээ хангагдсан байхыг хvсдэг бєгєєд тэдний хvсэл сонирхол амархан єєрчлєгддєг.

Харин захиргааны vvрэгт ажлыг хийх нь амархан, хувийн шинж чанаргvй, аюулгvй байдаг.

Хэрэглэгчид танай єрсєлдєгчийн талаар мэдээлэл сайтай байдаг, бvтээгдэхvvний чинь чанар, бvтээгдэхvvний насжилтын тухай, шинэ бvтээгдэхvvн, шинэ санааг байнга тvгээж байдаг учир та Єнєєдрийн болон ирээдvйн хэрэглэгчидтэй байнгын харилцаатай бай.
Таны хэрэглэгч бол таны ирээдvй.
Утас дуугарахад бvгд ухасхийн хариу єгч байх ёстой.

ХЭРЭГЛЭГЧ БОЛ ЖИНХЭНЭ ХААН.

Тэд хэрхэн ХААН тєрvvлдгийг ирээдvйн Ерєнхийлєгч мэддэг байх хэрэгтэй.

45 МИНУТЫН ЄМНЄ ИРЖ, 15 МИНУТЫН ДАРАА ЯВ

Ажил дээрээ хамгийн тvрvvнд ирнэ гэдэг нь ажил мэргэжил дээрээ тэргvvлэгч нь байх сэтгэл зvйн бэлтгэл болдог. Ажилдаа оройтож ирж байгаа хvмvvс ажилдаа сонирхолгvйн шинж, vгvй юмаа гэхэд удирдах ажилтан Таныг ажилдаа сонирхолгvй байна гэж боддог.

Хvмvvс кино vзэхдээ хэзээ ч 20 минут хоцорч ирдэггvйтэй адил ажилдаа хэзээ ч хожимдож бvv ир.

Ер нь ажилдаа хамгийн эрт ирэх нь сэтгэл санааны хувьд маш их давуу байдлыг олгодог.

Орой болгон 10 цаг хvртэл битгий суу. Энэ нь таныг ажлаа дийлэхгvй байна эсвэл гэр орон чинь тухгvй гэсэн хар тєрvvлдэг.

Ингэж оройтохын оронд ажлын цаг дууссанаас 15 минутын дараа, эсвэл, ажилтнуудын 95 хувь нь явсаны дараа харьж байхад болно.

Энэ хугацаандаа маргаашийн ажлын тєлєвлєгєє гаргаж, гарахаасаа ємнє ширээн дээрхээ эмхэлж цэгцэл..

Таны нэр хvнд эрхэм бєгєєд сэв суугаагvй байх ёстой.

Ажил мэргэжилдээ єсч дэвших замд чинь нислэгийн саатал, худалдааны уулзалт хэлэлцээ, жилийн эцсийн тайлан тооцоо гэх зэрэг гэртээ оройтож харих хангалттай олон шалтгаан гарна.

Гэр бvлийнхэнтэйгээ єнгєрєєх алтан цагаасаа хэзээ ч бvv хумсал.

Дєчин тав дээр арван тавыг нэмэхээр єдєрт нэг цаг, жилд хоёр зуун тавин цаг буюу 31 ажлын хоног. Єєрєєр хэлбэл жилд бvтэн нэг сар илvv ажиллаж байна гэсэн vг.

УДИРДЛАГЫНХАА ХVСЭЛТЭНД VРГЭЛЖ “ЗА” ГЭЖ ХЭЛЖ БАЙ

Vргэлж “за” гэж хэлэх нь “Цаг тєлєвлєлтийн менежмент”-ийн vvднээс авч vзвэл буруу бєгєєд энэ нь тєлєвлєсєн цагаасаа илvv ажиллах vндэс болдог.

Хэдий ийм боловч дарга чинь “vvдэнд байгаа цэцгийг усалчихаарай” гэж байсан ч vргэлж “за”, “тэгье”, “би чадна” гэж хариулж бай.

Удирдлагынхаа хvсэлтийг нь анхааралтай сонс, тэд тантай санаагаа хуваалцаж байгаа болохоос биш хувийн асуудлаа тоочиж байгаа хэрэг биш.

Хэдийгээр удирдлага чинь асуудал шийдэгдсэн байхыг хvсч байсан ч тvvний шийдлийг бvрэн гvйцэд эсэхийг сайтар нягтлаад, хэрэв хангалттай биш санагдвал, єєр шийдэл олоод тухайн ажлыг бvрэн дvvрэн гvйцэтгэх хэрэгтэй.

Удирдлагын чинь хvсэлт ямар ч байсан хамаагvй, тvvний хvссэнээс нь илvv гарсан шийдэлтэй, єєрийн чинь санаа бодол, давуу талаа илэрхийлсэн vр дvнг гарга.

Ажлыг бvрэн гvйцэд хийдэг хvмvvс хамгийн шилдэг даалгаврыг авдаг, єєрєєр хэлбэл, “Тулаанд зєвхєн шонхорууд л нисдэг” гэсэн vг байдаг байхаа...


САРД НЭГ УДАА НОМЫН САНД АЖИЛЛА



Сард нэг эсвэл гурван долоо хоног бvрийн нэг ажлын єдрийг нийтийн номын санд, эсвэл их сургуулийн номын санд єнгєрvvл.

Тєлєвлєсєн ажлаа томоос нь бага руу, хэцvvгээс амархан руу нь жагсаа, єдєр тутмын ажлуудаа бvгдийг нь цэгцэлж дуусга, утас, хаяг нь єєрчлєгдсєн хvмvvсийн бvртгэлийг шинэчлэн єєрчил, шинэ санаануудаа дэвтэртээ бич.

Нэг бvтэн єдєр ажлаас хєндийрч номын санд ажиллах нь vvнтэй дvйцэх хугацаанд оффис дээрээ ажилласнаас арав дахин илvv vр дvнг єгнє.

Их зvйлийг амжуулснаар танд єєрєєрєє бахархах, урагшаа тэмvvлэх, илvv ихийг хийж бvтээх урам зориг бий болно.

САНААЧЛАГЫН АЧ ХОЛБОГДЛЫГ НЬ АНХААР ХААНААС ГАРСАН НЬ ХАМААГVЙ

Шинэ санааг vргэлж эрж хай, тvvнийг хаанаас ч олж болно. Шинэ санааг хvvхэд, хэрэглэгч, єрсєлдєгч, єєр тєрлийн бизнес эрхлэгч, таксины жолоочоос ч авч болно.

Асуудлын гол нь хэний гаргасан санаа вэ гэдэгт бус, тvvнийг хэрхэн хэрэгжvvлэхэд оршдог. Олон менежер vvнийг ойлгоддоггvй.

Бvтээлч хvмvvс шинэ санааны амжилттай талыг маш хурдан мэдэрч, хэрхэн ажил хэрэг болгох тухай бодож, тvvнийг ажил хэрэг болгодог.

Бvтээлч хvмvvс “Энэ гайхамшигт санаа хэнийх байсан бэ?” гэж хэзээ ч асуудаггvй, тэд хэнийх байснаас нь болж сайшааж, буруутгадаггvй.

Ажил хэрэгч хvмvvс бусдын санааг сонсож байхдаа оюун ухаандаа тvvний биелэх магадлалыг тооцож, тєсєєлж байдаг болохоос хэрхэн ажил хэрэг болгох тухайд санаа зовдоггvй.

Хэрэв тэд 100 хvний санааг сонссон л бол бvтээлч чанараа 100 дахин єсгєж чаддаг.

Wednesday, October 10, 2007

Би хэн бэ?



Амжилтанд хүрэхийн үндэс нь хүн өөрийгөө таних байдаг. Та өөрийгөө бүрэн төгс танихыг хүсч байна уу? Эсвэл өөрийн тань хамгийн дотны хэн нэг нь таны тухай бүхнийг мэдээсэй гэж хүсч байна уу? Тэгвэл та хүсэл ба айдас, дурсамж ба итгэл үнэмшил, нууцууд ба мөрөөдлийн тухай асуултууд бүхий энэхүү “БИ ХЭН БЭ” номны бүх асуултанд хариулаад үз. Энэ ном нь өөрийнхөө хайртай хүмүүстээ өгөх хамгийн сайхан бэлэг тань болно гэдэгт бид итгэлтэй байна.

Номыг худалдан авсан үнэ нь харьцангуй хямд байдаг боловч бүх асуултанд бүрэн гүйцэт хариулж дууссаны тань дараа энэ ном таны өөрийхөө гараар туурвисан үнэлж баршгүй цорын ганц бүтээл болох юм. Өөрийгөө болон бусдынхаа талаар улам сайн мэдэцгээе.

Орчуулсан: Ц.Наранбат


Энэ ном нь бусдыг сайтар танихыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан болно.

Филиф Кээл


Тус ном номын худалдааны бүх төвүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд үнэ 5000 төгрөг

Та бүхэн доорх асуултанд хамгын анх санаанд орж ирсэн бодллыг бичих замаар өөрийгөө таних боломжтой юм.


Таашаал

Танд доорхи асуултнуудад хариулах “хамгийн дуртай” зүйл байхгүй байж болох хэдий ч таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн бодол зөв хариулт нь байна гэдэгт итгэж байна

Азтай тоо:
Дуртай үнэр:
Тоглох дуртай спорт:
Ресторан, бааранд голчлон захиалдаг ундаа:
Хамгийн их таалагдсан ном:
Ганцаараа байхдаа сонсдог хөгжим:
Дахин дахин үзэх дуртай кино:
Таны шүтдэг кино найруулагч:
Үзэх дуртай ТВ шоу:
Ням гаригт хийх дуртай зүйл:
Амьдралын хэв маяг
Гэрийн тэжээвэр амьтан:
Таны ширээн дээрх хамгийн чухал зүйл:
Унтахдаа юуг ойрхон байлгахыг хүсдэг вэ?
Яг одоо боломж олдвол худалдан авахыг хүсч буй зүйл:
Танд яг одоо дутагдаж байгаа зүйл:
Хэрэв гэр чинь шатаж байвал хамгийн түрүүнд аврах 3 зүйл:
1.                             2.                                   3.

Хувийн ааш зан

Хамгийн дотно найз чинь хүртэл гайхах хувийн нууц:
Хүмүүс хэд хүртлээ гэрлэх хэрэггүй вэ?
Хүмүүс хэд хүртлээ хүүхэдтэй болох хэрэггүй вэ?
Секс анх хийж болох нас:
Таны анх секс хийсэн нас:
Хамгийн сүүлд хэлсэн худал үг:
Өөрийгөө хууран хэлсэн үг:
Хэрэв хууль өөрийг чинь хамгаалах бол алахыг хүсч буй хүн:
Хамгийн ихээр шунан дурладаг зүйл:
Хэрэв ямар нэгэн сөрөг нөлөөгүй бол юуг шунан хэрэглэх вэ?

Бурхан ба Ертөнц
Бурхныг тодорхойлно уу:
Уламжлалт шашин шүтлэг:
Шашин судалж байсан эсэх:                                           [ ] Тийм [ ] Үгүй
Хамгийн гэгээлэг байдаг үе:
Хамгийн сүүлд сүмд хэзээ очсон бэ?
Үхэл таныхаар юу вэ?
Ертөнцийн төгсгөлийг хэрхэн төсөөлж байна?
Ихэнхи дайны шалтгаан нь шашин гэж боддог уу?     [ ] Тийм [ ] Үгүй
Өөр гаригт амьдрал байдагт итгэдэг үү?                      [ ] Тийм [ ] Үгүй
Хойд нас байдаг гэдэгт итгэдэг үү?                              [ ] Тийм [ ] Үгүй

Үзэл бодол
Таны байр суурь:
Үр хөндөх эрхийн тухай                                    [ ] Дэмж [ ] Тат
Галт зэвсэг эзэмших эрхийн тухай                   [ ] Дэмж [ ] Тат
Нийгмийн хамгааллын тухай                           [ ] Дэмж [ ] Тат
Цаазаар авах ялын тухай                                   [ ] Дэмж [ ] Тат
Ижил хүйстнүүдийн эрхийн талаар                [ ] Дэмж [ ] Тат
Гэрлэлтийн өмнөх сексийн харилцаа             [ ] Дэмж [ ] Тат
Ядуурлыг бууруулахад хамгийн түрүүнд хийх ажил:
Хүн төрөлхтний эсрэг хамгийн аюултай гэмт хэрэг:
Хүчирхийлэгчийг шийтгэх хамгийн бага хэмжээ:
Хэрэв дайн болбол хаана алба хаах вэ?

Гэр бүл

Аавынхаа юуг нь илүү дуурайсан бэ?
Ээжийнхээ юуг нь илүү дуурайсан бэ?
Хүүхэд байх үед чинь эцэг, эх чинь танд хангалттай цаг заваа зориулдаг байсан уу?
                     [ ] Тийм               [ ] Үгүй                 [ ] Хэт их
“Ааваа би таньд хайртай” гэж хангалттай хэлсэн үү [ ] Тийм [ ] Үгүй
“Ээжээ би таньд хайртай” гэж хангалттай хэлсэн үү [ ] Тийм [ ] Үгүй
Аавын тань захидаг үг:
Ээжийн тань захидаг үг:
Ах дүүсээ амьтан гэж үзвэл:
Нэр                                                              Амьтаны нэр
1. 
2. 

Найз нөхөд

Таныг инээлгэж чаддаг найз:
Бүхнээ харамгүй хуваалцдаг найз:
Ямар ч үед үгэндээ оруулж чаддаг найз:
Яагаад ч үгэндээ оруулж чаддаггүй найз:
Найз нөхдийнхөө хийхийг хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл:
Танаас урвасан найз:
Хамгийн дотно 2 найз
1                                                                2
Хүүхэд насны хамгийн сайн найз:
Хүүхэд насны чинь дайсан:

Хувь хүний хувьд

Нүүр улайхад хүргэдэг магтаал:
Таныг хамгийн зөв тодорхойлж чадах амьтан:
Та ичсэн үедээ яадаг вэ?
Карьерийн чинь тухай хэлэлцэх үед та:
[ ] Нэмж хачирладаг [ ] Чимээгүй байдаг [ ] Бодитойгоор ханддаг
Хайр, амьдралын чинь тухай хэлэлцэх үед та:
[ ] Нэмж хачирладаг [ ] Чимээгүй байдаг [ ] Бодитойгоор ханддаг
Гоо сайхны мэс засалд орох шаардлага гарвал:                       [ ] Үгүй [ ]Тийм
Өнгөрдөг сар ном уншсан                                                         [ ] Тийм [ ] Үгүй
Юмны эцсийг нь хүртэл хүлээдэг                                            [ ] Тийм [ ] Үгүй
Явган аялах дуртай                                                                    [ ] Тийм [ ] Үгүй
Нүцгэн зураг авхуулж байсан                                                   [ ] Тийм [ ] Үгүй
Мөнгө таны зан чанарт нөлөөлдөг                                          [ ] Тийм [ ] Үгүй
Өөрийгөө хэн гэдгийг мэднэ                                                    [ ] Тийм [ ] Үгүй

Шилдэг гурав

Хийсэн хойноо хамгийн их харамссан 3 зүйл:
1                                     2                                    3
Хамгийн их баярлаж явдаг 3 зүйл:
1                                     2                                    3

Хүсэл мөрөөдөл



Таны мөрөөдөл:
Танд боломж нь олдвол хамгийн түрүүнд хийх зүйл:
Өөр хүйстэй болж төрсөн бол гэж боддог уу                                 [ ] Тийм [ ] Үгүй
Амьдралынхаа сүүлийн жилүүдийг хэрхэн төлөвлөж байна:
Таны оршуулган дээр хүмүүс таныг юу гэж дурсахыг хүсч байна:

Сэтгэл хөдлөл

Далдлахыг хүсдэг сэтгэлийн хөдөлгөөн:
Үнэхээр аз жаргалтай байсан үе:
Атаархахад хүргэдэг зүйл:
Дурласан үедээ хүсдэг зүйл:
Ганцаараа байхдаа хүсдэг зүйл:
Хэн нэг нь “та одоо баярлан үсэрч дэвхрэх болно” гэвэл та:
Доорхийг өнгөөр төсөөлбөл:
Айдас: Хайр: Баяр хөөр:
Гуниг гутрал: Уур уцаар: Гэм буруу:
Атаа жөтөө: Ганцаардал:

Дурсамж

Анхны үнсэлт:
Хэзээ: Хаана: Хэнийг:
Анхны хайр:
Хэзээ: Хаана: Хэнд:
Одоо хүртэл инээд хүргэдэг дурсамж:
Хамгийн сайхан байсан төрсөн өдөр:
Хүмүүст ярихдаа хэтрүүлэг хийдэг дурсамж буюу түүх:
Хүүхэд насыг санагдуулдаг үнэр:

Айдас

Айдаг зүйлс:
[ ] Алдах [ ] Ус [ ] Аалз [ ] Чихэлдэх
[ ] Үс унах [ ] Тариулах [ ] Аваарын дохио [ ] Хутга
Өвдөх, байгалийн гамшигт өртөхийн алинаас нь илүү айдаг вэ?
Хэзээ нэгэн цагт амиа хорлох тухай бодож байсан уу?
Хөгшрөлтийн юунаас нь айдаг вэ:
Гэрлэлтээс татгазах хүчин зүйл:
Хүүхэдтэй болохоос татгалзах шатгаан:

Айдсын сорилго

Хотын төвөөр хүн ихтэй цагаар нүцгэн 10 минут алхах:
                                     [ ] Тэгсэн [ ] Чадна [ ] Үгүй
Үлэмж биетэй залуу дээр очин түүний найз охинтой болзмоор байгаагаа хэлэх:
                                     [ ] Тэгсэн [ ] Чадна [ ] Үгүй
“Мона Лиза”-н нүүрэн дээр арилдаггүй пламастераар сахал зурах:
                                     [ ] Тэгсэн [ ] Чадна [ ] Үгүй

Оюун санаа

Таны амьдралд маш их нөлөөлсөн ном:
Таны амьдралд маш их нөлөөлсөн зохиолч:
Таны амьдралыг тодорхойлж чадах ном эсвэл киноны нэрийг бичнэ үү:

Муур хулгана

Хэн нэгэнтэй танилцахыг хүссэн үедээ юу хийдэг вэ?
Хэн нэг нь чамд таалагдаж байвал:
[ ] Муур шиг араас нь хөөнө [ ] Хулгана шиг зугтана
Танд тохиолдсон хамгийн романтик түүх:
Таны ихэнх найзууд нас, хүйсийн хувьд:
[ ] Эр [ ] Эм
[ ] Танаас ах [ ] Танаас дүү
Танд таалагддаг хувь хүний чанар:
Гэнэтийн бэлэгт дуртай юу: [ ]Тийм [ ]Үгүй
Хувийн харилцаанд: [ ] Ихэнх шийдвэр таныхаар гардаг
[ ] Ихэнх шийдвэр бусдынхаар гардаг
Ажил хэрэгт: [ ] Ихэнх шийдвэр таныхаар гардаг
[ ] Ихэнх шийдвэр бусдынхаар гардаг

Сексийн хувьд

Таны сексд хандах хандлага:
Биеийн чинь үнсэх, хүрхэд маш мэдрэмтгий газрууд:
Дотно харьцаатай байсан хүнийг чинь санагдуулдаг үнэр:
Таны үзсэн хамгийн гайхамшигтай секс
Сексийн харьцаанд орсон хүний тоо /ойролцоогоор/
[ ] 10хүртэл [ ] 10-20 [ ] 20-30 [ ] 30-40 [ ] 40-50 [ ] 50-с их [ ] 100-с их
Хэзээ ч секс хийхгүй хүн:
Секс бол таны хувьд:

Хэрэв

Ганцаараа байх боломжтой цаг илүү их гарвал:
Боломж тохиовол дэлхийн юуг өөрчлөх вэ:
Хүссэн газраа амьдрах боломж тохиовол хаана амьдрах вэ?
Олны танил байх боломж тохиовол аль салбарыг сонгох вэ:
Элсэн цөлөөс гэртээ ирээд хамгийн түрүүнд хийх зүйл:
Маш их мөнгөтэй болвол:
Хэрэв далавчтай болбол хаагуур нисэх вэ:
Та ямар нэгэн ундаа/коктейл болох бол:

Яг одоо, яг энд
Таны ертөнцийг үзэх үзэл:
Таны хайр дурлалыг товчоор тодорхойлбол:
Хамгийн сүүлд “Би чамд хайртай” гэж хэнд хэлсэн бэ: