Friday, December 14, 2007

“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хєрєнгє оруулалт хийнэ*

“Х НОМЫН САН” Клуб байгуулагдаад удаагvй аж. Тус клуб нь дэлхийн шилдэг ном бvтээлvvдийг монгол хэлнээ орчуулан гаргаж монголчуудынхаа оюунд хєрєнгє оруулалт хийх зорилготой аж. Мєн номныхоо орлогын тодорхой хувиар тодорхой шалгуур vзvvлэлт хангасан санхvvгийн хvндрэлтэй оюутан сурагчдын сургалтын тєлбєрийг даах зэрэг ажлуудыг хийх гэнэ. Ингээд тус клубыг vvсгэн байгуулагч Ц.Наранбаттай уулзаж цєєн хором ярилцсанаа хvргэж байна!

-Ном орчуулан гаргах болсон талаараа яриагаа эхлэвэл ямар вэ?
-Анх єєрийн хvсэл сонирхолоор *CEO ХЭРХЭН БОЛОХ ВЭ?* номыг орчуулан гаргасан маань олон хvнд таалагдаж эрэлт ихтэй цагаа олсон бvтээл болсон нь надад их урам зориг өгсөн. Дараа нь *БИ ХЭН БЭ?* номыг орчуулж гаргасан. Энэ ном маань ч бас нэлээд борлуулалт сайтай яваа. Ийнхvv ном гаргаад явж байхдаа *X НОМЫН САН* гэсэн цуврал ном гаргаж, ийм нэртэй клуб байгуулья гэсэн санаа тєрсєн. 




-“Х НОМЫН САН” клубынхаа талаар танилцуулаач?
-Энэ клуб нь залуучуудад, бид нар шиг өсєж дэвших чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүст хэрэгцээтэй бизнесийн болон хувь хүний хөгжлийн талаас нь ч хэрэгтэй тэр номнуудыг нь орчуулан гаргаад олны хүртээл болгох зорилготой. 
Мєн vvнээс гадна бас номны санхүү боломжтой болоод ирэхийн цагт ирэх 9 сарын 1-ээс эхлэн сургалтын дундаж дүнгийнхээ хувьд хамгийн их үсрэлт хийсэн оюунлаг сурах чин эрмэлзлэлтэй бидний ирvvдэй залгамж халаа болох оюутан залууст *X НОМЫН САН* клуб сургалтын тэтгэлэг үзүүлж сургалтын төлбөрийнх нь 50–100 хувийг олгож байх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 
Ер нь бол Монголчуудынхаа оюунд нь хөрөнгє оруулалт хийе гэсэн үндсэн дээр энэ клуб ажиллана гэж ойлгож болно. Энэ ч vvднээс манай клуб байгуулагдсан. 

-Yнэхээр Монголынхоо оюунд хєрєнгє оруулах гэсэн сайхан зорилготой клуб байгуулан ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр “Х НОМЫН САН” клуб цаашид ямар ажил хийх мєн ямар ном гаргах тєлєвлєгєєтэй байна даа?

-Энэ 12 сард багтаагаад *Хэлэлцээр хийх урлаг* номыг орчуулаад гаргачих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор энэ ном маань хяналтын шатандаа явж байна. Мөн Стивэн Ковэйгийн *7 ДАДАЛ НОМ* нь анх англи хэл дээр 1989 онд хэвлэгдсэн, харин *8 ДАХЬ ДАДАЛ* ном нь 2006 онд гарсан энэ ном орчуулагдаж байна. Эдгээр номнуудыг Монголчууддаа зориулаад 2007 ондоо багтаагаад гаргана гэсэн зорилго тавиад ачаалал ихтэй л ажиллаж байна даа. 

-Та эдгээр номнуудаа товчхон танилцуулаач?
-*8 ДАХЬ ДАДАЛ НОМ* нь бүтээлч байдлаас агуу байдал руу хэрхэн шилжих, зөвхөн өөрөө бүтээлч, агуу байгаад зогсохгүй хамтран ажиллаж байгаа хүмүүсээ, баг хамт олноо хэрхэн бүтээлч болгох вэ? энэ тал дээр ямар уриалга байдаг юм, ямар дуу хоолой тэдэнд хэрэгтэй байдаг тэр талаар түлхүү оруулж өгсөн. Энэ номоор дамжуулан хvн өөрийгөө дүгнэж цэгнээд өөрийн ажил хэрэгтээ хэрэгжүүлээд явах боломжтой. 

*ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГ* номын агуулга нь хэлэлцээр гэж юу юм бэ? хэлэлцээрийг хэн хийдэг юм? гэдэг тухай болон хэлэлцээрийг хэрхэн хийх ёстой, ямар ямар стратик баримтлах ёстой юм, хэлэлцээр хийгээд сууж байхдаа өөдөөс чинь хараад сууж байгаа хүмүүс дотор *за* гэж хэлэх хүн хэд байдаг, *үгүй* гэж хэлэх хүн хэд байдаг, аль эсвэл энэ хүн юу хүсээд байгаа хүн бэ? гэдэг талаас нь анхаардаг хүн хичнээн байдаг зэрэг асуултуудын хариуг энэ ном өгөх юм. Жишээлэхэд хэлэлцээр гэдэг зүйлийг тодорхойлоход, хүний хамгийн анх хийсэн хэлэлцээр хэзээ байдаг юм бэ? гэдэг асуултын хариулт. Хүн хамгийн анхныхаа хэлэлцээрийг төрөөд удаагүй байхдаа хийдэг. Яагаад гэвэл дөнгөж төрсөн хүүхэд өлсөөд мөөмөө идмээр болно тэр үед *ээж нааш ир* гэж хэлж чадахгүй учир ээжийгээ хөхүүлэх хүртэл хүүхэд чангаар уйлсанаар хүмүүний төрлийг олж төрөөд хамгийн анх хийсэн хэлэлцээр нь зуун хувь амжилттай болдог. 
Дараа дараагийн хэлэлцээр нь арай ухаан орчихсон дэлгүүр дотор явж байтал охидод хүүхэлдэй таалагддаг, хөвгүүдэд машин таалагддаг тэрийг авна гээд орилдог хашгардаг, үүнээс нь санаа зовсон ээж аав нь аваад өгчих юм бол энэ аргаар өөрийн хүссэн зүйлээ авахуулаад байж болох юм гэсэн туршлага сууна. Эсвэл ээж аав нь хатуу хүн байгаад, тvvний vйлдэлийг тоолгүй орхичихож болно. Энэ үед хүүхэд аргаа өөрчлөн ээжийгээ тэврээд *таньдаа хайртай шүү* гэж хэлээд дуртай тоглоомоо авахуулж болох юм. Иймэрхүү байдлаар хэлэлцээрийн арга хэлбэрүүд өөрчлөгдөж байдаг болохоор хэлэлцээр хүний амьдралын салшгүй нэг хэсэг гэж ойлгож болно. Энэ номыг орчуулаад хэлэлцээрт дүрэм журам байдаггүй юм байна, харин дүрэм журамгүй гээд болхи бүдүүлэг авир гарга гэсэн үг биш болохыг мэдсэн. 


- *СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай, эрэлттэй ном болж байсан. Энэ номныхоо тухай хуваалцаач?

-*СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном, номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтанд эхний 1-3 рт жагсаж байгаад худалдаалагдаад дууссан. Хэрэв хүмүүс надад дахин хэвлэх санал гаргавал номоо хэвлүүлье гэж бодож байсан юм. Тэгээд санаандгүй нэг лекц дээр МҮЭ-ийн Ерөхийлөгч Ганбаатар ах тааралдаад *Наранбатаа чиний ном хаана байна аа, чиний бэлэглэсэн номыг дүү маань булааж аваад алга болсон, дахиж худалдаж авах гээд олсонгүй* гэж хэлэхэд нь нэг ном єгєх гээд хайсан чинь єєрт маань хvртэл нэг ширхэг ч ном үлдэлгүй бүгд дууссан байсан. Тэгээд би ахиж гаргахаар шийдээд байгаа. Ганбаатар ахаас *та номны маань өмнөх үгийг нь бичиж өгч болох уу?* гэсэн санал тавихад дуртайяа зєвшєєрч маш гайхалтай өмнөх үг бичиж өгсөнөөр *СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном дахин хэвлэгдэж, “Х НОМЫН САН” Клуб үндэслэгдсэн бөгөөд хүндэтгэх шалтгаанаар Ганбаатар ахын бичсэн үг уг номын 3 дахь хэвлэлт дээр гарахаар болсон. 

-*Х НОМЫН САН* Клубт хэрхэн яаж элсэх вэ? Энэ талаар мэдээлэл єгєєч? 
-Манай *Х НОМЫН САН* Клубын хаалга элсэхийг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд гишүүнээр элсэхэд ямар нэг татвар авахгүй, харин бидэнтэй зорилго нэгтэйгээр ажиллах чин эрмэлзлэлтэй, бас дор хаяж шинээр нэг номыг тус клубын гишүүнийхээ хувьд гаргах хэрэгтэй юм. Бидэнтэй холбоо барихыг хүссэн хэн бүхэн xbooks@chinggis.com хаягаар
холбогдож болно. 

-Та бvхний Монголчуудынхаа оюунд хєрєнгє оруулалт хийж байгаа энэхvv буянтай ажил vйлсэд амжилт хvсье!

/bm/

Tuesday, December 11, 2007

Хэлэлцээр хийх урлага

Ц.НАРАНБАТ: НОМ ОРЧУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН

Энэ оны хавар би нэгэн томоохон хэмжээтэй хэлэлцээр хийсэн боловч зарим нэг туршлаггүй байдлаас болон миний хийсэн бүхэн амжилттай болж чадаагүй юм. Үүнээс үүдэн би ямар ч л байсан хэлэлцээр хийж сурьяа гэж шийдэн ном гарын авлага, тэр бүү хэл их дээд сургуулийн хичээлд ч сууя гээд хайсан боловч харамсалтай миний хайсан зүйл олдоогүй боловч өөрийн номын ах Ганбатад захисанаар дэлхийн шилдэг бизнесмэн болох Доналд Трампын баруун гарын хүн болох Жорж Россын бичсэн Трамп – хэлэлцээр хийх урлага хэмээх номыг олж авсан бөгөөд түүнийг өөрийн адил алдаж, онож яваа залууст хүргэе, мөн түүнчлэн өмнө нь хоёр ч ном орчуулан гаргаж байсныхаа хувьд “Х номын сан” клуб байгуулан хувь хүн, өрх бүл, албан байгуулагуудад хэрэгтэй тэр номыг олж орчуулан нийтийн хүртээл болгоё гэсэн бодолтойгоор “СЕО хэрхэн болох вэ” номны хоёр дахт хэвлэлтээр “Х номын сан” клубээ үндэслээд байгаа бөгөөд хамтрахыг хүссэн хэн бүхэн xbooks@chinggis.com хаягаар харилцаж болно.
Хэлэлцээр хийхэд хөдлөшгүй дүрэм журам үгүй бөгөөд хамгийн гол нь харилцааны урлаг эзэмшиж, тухайн хэлцэлийн хамгын хүнд хэсгүүдийн талаар ухаалгаар сэтгэж шийдэл олж сурах юм. Та эдгээрийг амьдралдаа хэзээ ч хэрэглэхгүй байсан ч гэсэн Доналд Трампын хэлэлцээр хийх энэ чадвар нь түүний тэрбумтан болох гол түлхүүр нь болсон юм. Та хэлэлцээрийн хүнд хэцүү талуудыг зөв харж, хамгын гол нь та илүү сайн хэлэлцээр хийгч болж чадвал миний энэ номыг бичсэн ач холбогдол гарах юм.


ХЭЛЭЛЦЭЭР ГЭЖ ЮУ ВЭ? . . . ҮНЭН ҮҮ?

Мэргэжлийн хэлэлцэгчийн тухай ойлголт өгхийн тулд бяцхан түүх энд өгүүлье.

Олон саяын хөрөнгөтөн 10 настай хоёр ихэр хүүтэй, тэдний нэг нь маш их өөдрөг үзэлтэй, нөгөө нь гутранги үзэлтэй. Тэр хэрэв би өөдрөг үзэлтэй хүүгээ жоохон ч гэсэн гутранги болгож, гутранги үзэлтэй хүүгээ бага ч гэсэн өөдрөг болгож чадвал хоёр хүү минь агуу хүмүүс болно гэж боддог байж.
Тэдний төрсөн өдөр нь болоход эцэг нь гутранги хүүдээ гялалзсан улаан, мөнгөлөг тоногтой 5,000 Ам.Долларын үнэтэй 10 хүрдтэй япон уралдааны мотоцикл аваад миний энэ бэлэгнээс 10 настай хүү яагаад ч өө олж чадахгүй гэж бодоод өөдрөг хүүгийнхээ тоглоомын өрөөн 2 хүрз адууны хомоол асгачихаж.
Маргааш өглөө нь гутранги хүүгийнхээ өрөөнд орон миний билэг чамд таалагдав уу гэхэд
Хүү: “Таалагдаж байна уу гэж үү”, “Би энийг чинь үзэн ядаж байна” та ягаад надад ийм муухай бэлэг авсан юм. Би үүнийг унаад давхиж байгаад автобустай мөргөлдөөд хамаг яс нь хуграад эмнэлэгт очвол яах юм? Хэрэв би азтай байгаад эсэн мэнд тоглоомын талбайд очлоо гэхэд надаас 2 дахин том биетэй хүүхэд намайг цохиж унагаагаад үүнийг чинь булааж аваад алга болоод өгнө. Та иймхэн зүйлийг бодож чадахгүй байна гэж үү?
“Анха би ч энэ хүүд хожигдчихлоо” гэж аав нь бодон шатаар буунгаа нөгөө хүүгээ “би хожно доо” гэж өөртөө хэлэн өрөөнд нь ортол өөдрөг хүү нь адууны баасан дунд суучихсан тал тал тийшээ чидлэн дуу аялан сууж байв.
Аав: Хүү минь чи юу хийж байнаа?
Хүү: энд ийм их морьны баас байгаа юм чинь энэ хавьд одой морь байна гэсэн үг!
Туршлагтай хэлэлцэгч богино хугцаанд нөхцөл байдалыг хяналтандаа авч чаддаг. Сайн хэлэлцэгч нөхцөл байдал ямар ч хүнд болсон үед адууны ялгадас дундаас одой морь хайж сурсан байдаг. Та шилдэг хэлэлцэгч болхыг хүсч байгаа л бол эсрэг тал чинь юуг жинхэнээсээ хүсч байгааг, тэдний хүсэл сонирхолд тохируулан юу хэлэх, юуг сөргүүлэн тавих ёстойг сурхад цаг зав гаргах хэрэгтэй. Тэд ямар зүйлгүйгээр амьдарч чадах, ямар зүйлгүйгээр амьдарч чадахгүйг мэдхийн тулд шаардлагтай бүх асуултыг асуу. Тэдний сул ба давуу талыг бүрэн мэдэх хэрэгтэй.

ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ДҮРЭМҮҮД

Эхлэхээсээ өмнө 2 асуулт асууя:

Хэлэлцээр хийхэд ямар нэгэн дүрэм байдаг уу? Зөв хариулт: “ҮГҮЙ хэлэлцээр хийхэд ямар ч дүрэм байхгүй”
Худал хэлэх, хуурах, мэхлэх зэрэг тохилдох уу? Зөв хариулт: “ТИЙМ юу ч тохиолдож болно”
Гэхдээ энэ нь таныг ичгүүр сонжуургүй бай гэсэн үг огтхон ч биш юм. Доналд Трамп хэлэлцээр хийж байгаад ямар нэгэн зүйл амалсан бол тэр хэлсэндээ л байна би ч гэсэн түүнийг нь баримтална. Хэдийгээр хэлэлцээр нь хамтын ажилгаа биш ч гэсэн хэлэлцээр хийх гэж байгаа л бол эсрэг талтайгаа сайтар итгэлцэх хэрэгтэй гэдгийг энэ номонд дахин дахин сануулах болно. Миний туршлагаар гэрээнд гарын үсэг зурагдтал оролцогч талууд ямар ч төрлийн асуулт асууж байдаг. Жишээ нь: Хэрэв эсрэг тал чинь чамаас “Энэ гэрээ таны хувьд маш чухал уу?” гэж асуухад нь “Тиймээ” гэх юм уу эелдэг хариу өгч чадахгүй бол бол эсрэг тал чинь үлэмж давуу талтай болно. “Зүгээр, би энэ ажилыг дуусгахыг хүсч байна л даа гэхдээ бүтэхгүй бол хийж гүйцээх ажил их бий” гэж хэлэх хэрэгтэй.
Аль ч спорт, тэмцээн уралдаан аль нэг талд нь давуу талыг олгодоггүй. Жишээ нь: Америкчуудын дуртай спортын нэг болох сагсан бөмбөг маш хатуу дүрэмтэй. Талбай дээр 2 талаас аль альнаас нь 9 тоглогч тоглоно, бөмбөг тоглолтонд оруулах 9 газар байна, шүүгч л аль тал бөмбөг тоглолтонд оруулах, торгох эрхтэй байна г.м хөдлөшгүй дүрэмүүдтэй. Харин хэлэлцээр бол жинхэн “Амьдралын тоглоом” энд ямар ч дүрэм, журам гэж үгүй хэрхэн тоглох, аль нь зөв, аль нь буруу болхыг тодорхойлох боломжгүй. Хэлэлцээр бол ялалтыг хэн нь ч яаж ч авч болдог харилцааны урлагын цуврал хичээл юм. Энд оролцогчид нь л зөвхөн хэн нь хожих, хожигдох эсвэл хайнцахыг мэднэ.

ХЭЛЭЛЦЭЭР БОЛ АМЬДРАЛЫН НЭГЭЭХЭН ХЭСЭГ

Ихэнх хүмүүс хэлэлцээрийг их айтар чухал том зүйл гэж буруу боддог. Үнэн хэрэгтээ хэлэлцээр бол бидний өдөр тутамын амьдралын нэгээхэн хэсэг юм. Хүн энэ хорвоод дөнгөж ирээд л хэлэлцээр хийж эхэлдэг дөнгөж төрсөн хүүхэд өлсхөөрөө эх нь түүнийг хөхүүлэх хүртэл уйлж анхныхаа хэлэлцээрийг хэнээр ч заалгаагүй байж өрөө совингоороо амжилттай хийж, үргэлжлүүлэн найз нөхөд, хөвгүүд охидтой, охид хөвгүүдтэй, эхнэр нөхрүүд харилцан, дарга цэргүүд гэх мэтээр алхам тутамдаа хэлэлцээр хийдэг. Мөн түүнчлэн байр сууц эсвэл машин худалдан авах, найзтайгаа ямар кино үзэх талаар ярилцах нь бас хэлэлцээрийн нэг төрөл. Хэлэлцээр бол зөвхөн том том гэрээ биш өдөр тутмын амьдралын тоглоом юм.
Олон хүн амжилттай хэлэлцээр хийнэ гэдэг нь өөрийнхөө хүрч чадах хамгын сайн үр дүнд хүрэх гэж ойлгодог. Доналд Трампын хэлэлцээр хийхдээ гаргасан үйл хөдлөл, хэлсэн үг болгон нь эсрэг талынхаа хэлэлцэгчийг маш их сэтгэл хангалуун болгодог. Хэлэлцээрийн уур амьсгалыг эерэг нөхөрсөг болгох нь хэлэлцээрийг дуусгах, ялах, хэн нэгний өгхийг хүсээгүй зүйлийг авхаас илүү чухал байдаг.
Трампын хүний дотоод сэтгэлийг ойлгох чадвар нь түүнийг агуу хэлэлцэгч болгосон. Хүмүүс юу бодож, тэдний сэтгэлийг юу хөдөлгөж чадхыг өөрийнх нь санааг яавал дэмжихийг тэр мэддэг учир хүмүүсийг чөлөөтэй сэтгэхэд нь саад болж байгаа тэр зүйлийг нь харж тэрнээс хэрхэн чөлөөлхийг мэддэг.
Бид мөн хүмүүсийг урамшуулах хамгын гол арга нь мөнгөн урамшуулал яав ч биш гэдгийг мэддэг харин үүний оронд өөртөө итгэх итгэлийг нь өдөөж, өөрийн мэдлэг оюундаа найдах найдварыг нь сэргээх нь хамгын чухал. Ийм ч учираас Трамп өөрийн мөнгөний картыг хэлэлцээртээ тэр бүр ашигладаггүй. Доналд хүний сэтгэлийг татах онцгой чадвартай бөгөөл үүнийгээ маш сайн ашигладаг. Зөв үгийг зөв цагт нь хэрэглэх нь хамгын их санал зөрөлдөөнтэй хэлэлцээрийг ч хамгын сайн ойлголцсон хэлэлцээр болгож чаддаг гэдгийн Трамп маш сайн мэддэг. Хэлэлцээр хийх онцгой чадвар нь бух шиг зөрүүд эрийг ч зөвшөөрүүлж чаддаг.

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Хэлэлцээр бол бидний бусадтай харилцах харилцааны хамгын анхны хэлбэр бөгөөд сайн хэлэлцэгч болхын тулд хэлэлцээр хийнэ гэдэг нь хоёр хүн үнэ наймаалцахаас хамаагүй нарийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэлэлцээр бол бид юу хүсч байгаа, бидний шаардлага юу болох, эсрэг талаасаа юу хүлээж байгаагаа илэрхийлж байгаа бүх хэлбэр юм-мөн түүнчлэн бусдийн хүсэл, шаардлага, хүлээлт. Хэл бол харилцааны хамгын том зэвсэг боловч сайн хэлэлцээр зөв хэл ярианаас илүү зүйлийг шаарддаг. Энэ нь өөрийн хүсэл шаардлагыг маш уран нарийнаар болон тийм ч соёлтой бус хэлбэрээр ч илэрхийлэн ойлгуулах юм.
Бид ихэвчлэн хэлэлцээрийн үйл явц нь хэн нэгэнтэй хүссэн үр дүндээ хүрхийн тулд ярих, сонсох, мэтгэлзэх зэргээр хязгаарлагдана гэж боддог тал бий. Гэвч хэлэлцээрийн үе шатууд аман бус маш олон хэлбэрээр явагдаж байдгыг ойлгох хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн урдчилан хэлэлгүйгээр товолсон цагаасаа хоцрох юмуу ирэхгүй байвал энэ нь хэлэлцээрийн нэг үе шат явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Заримдаа хүмүүс ямар нэг тодорхой шалтгаангүйгээр утсаа авахгүй, уулзалтаа дуусгалгүй гарах, товолсон уулзалтыг цуцлах зэрэг нь хэлэлцээрийн ямар нэгэн тактик эсвэл өөр ямар нэг зүйл ч байж болох юм. Ер нь бол чи хэн нэгнээс ямар нэг зүйл хүсэх, хэн нэгэн нь хүсч байгаа илэрхийлж л байгаа бол энэ нь хэлэлцээр юм.

Хэлэлцээр болгон араасаа ялалт ба буултыг дагуулдаг

Амьдралын нэг чухал үнэн бол бид ямагт өөрийн хүссэн болгоныг авч чаддаггүй. Нью-Иоркын их сургуульд хичээл зааж байхдаа оюутанууддаа Хэлэлцээр бол тодорхой төвшиний буулт хийж оронд нь өөрийн хүсч буй үр дүндээ хүрэх явдал юм хэмээн хэлж байсан.
Хүн болгон хэлэлцээр хийхдээ өөрөө юу хүсч байгаагаа мэддэг боловч тэр болгон хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй учир нь тэд юун дээр буулт хийхээ төдийлөн сайн мэддэггүй.
Жишээ: Хэрэв би машины худалдаачин дээр очоод надад дээт тал нь нээгддэг дөрвөн дугуй нь мааждаг спорт загварын машин хэрэгтэй байна гэж хэлбэл надад хамгын сүүлийн үеийн загварыг үзүүлнэ. –Ох энэ яг миний хүссэн загвар байна гэж хэлхэд худалдаачин “Тиймээ энд таны хэлсэн бүхэн энд орсон байгаа үнэ нь 36,000$”. Би худалдаачинд 36,000$ зарцуулах боломжгүй байгаагаа хэлхэд худалдаачин энэ хажуу талых нь 25,000$-ийн үнэтэй гэхдээ таны хүсч байсан зарим үзүүлэлт энд байхгүй, таны хувьд аль үзүүлэлт нь чухал вэ? Гэснээр би өөрийн хүсч байснаасаа бага зэрэг буулт хийнэ... би өөрийн хүсч байсныгаа авч чадаагүй зарим нэг буулт хийснээр өөртөө чухал үзүүлэлт бүхий машин авна. Амьдралдаа хийж байгаа үйлдэл ч бай, хэлэлцээр ч бай юм бүхэнд нэмэх эсвэл хасах-ийн аль нэгийг сонгохдоо нэмэх, хасахаа жигнэж байгаадаа арай илүү нэмэх бүхий тэр шийдвэрийг гаргана. Мэдээж ингэж шийдвэр гаргахад баримт нотолгоо, итгэл үнэмшил, найдвар тасрах зэрэг бүгд хэрэгтэй.
Хэлэлцээр хийх хамгын чухал үе нь өөрийнхөө тухай болон эсрэг талынхаа тухай мэдээлэл цуглуулж түүнийг ялгаж салгах байдаг. Энэ нь хайрцаган дээрх зургыг нь харахгүйгээр хичнээн хэсэгт хуваагдсаныг нь мэдэхгүйгээр ямар нэг эмх цэгцгүй зүсэгдсэн эвлүүлдэг зураг эвлүүлэхтэй адил байдаг. Боломжгүй юу гэвэл Үгүй, Хэцүү юу гэвэл Тийм. Хэлэлцээр хүнээс таван мэдрэмжээс илүүтэйгээр оюуны чадвараа дайчилхыг шаарддаг. Хэлэлцээрийн эхлэл нь яг л ямар нэгэн тодорхой газарын зураггүй, танд байгаа бүх заавар зөвлөмжүүд нь ямар ч баталгаатай биш үед аянд гарахтай адил. Учир нь хүмүүс мэдээлэлээ алдвал энэ нь өөрсдийн хэлэлцээрийн зорилгод сөргөөр нөлөөлнө гэж үзсэн бол хэзээ ч үнэн зөв мэдээлэлийг бусдад өгдөггүй.

Энэ ном тун удахгүй худалдаанд гарах болно.